Гаити улсын нийслэл Порт-О-Пренцид өнгөрсөн долоо хоногт хоёр гэмт бүлэглэл Нэгдсэн Үндэсний Байгууллагын нисдэг тэрэг рүү гал нээж, АНУ-ын элчин сайдын яамны машин руу чиглэсэн халдлага хийсэн байна.
Гэмт бүлэглэлүүд Гаити дахь АНУ-ын элчин сайдын яамны хоёр хуягт машин руу буудсан ч хэн нэгэн гэмтэж бэртээгүй хэмээн аюулгүй байдлын эх сурвалж хэвлэлийнхэнд мэдэгдэв.
Элчин сайдын яамны ойр орчимд гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа тул элчин сайдын яамны 20 дипломат ажилтныг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байна гэлээ.
Эх сурвалж: CNN