“Хьюстоны хатан хаан Елизабет” хэмээн дуудагддаг байсан Елизабет Францис өнгөрсөн долоо хоногт 115 насандаа өөд болжээ. Тэрээр АНУ-ын хамгийн өндөр настай хүн байсан бөгөөд 110-аас дээш насалсан дэлхийн цөөн хэдэн хүний нэг байлаа.
Ерөнхийлөгч асан Клинтон, Барак Обама гээд улс төрчид, алдартнуудын түүнд явуулсан төрсөн өдрийн мэндчилгээ, дурсгалын самбар зэрэг зүйлс өрөөнийх нь ханаар дүүрэн байдаг байжээ.
Хьюстон мужид байдаг түүний гэрт улс төрчид, нийгэмлэгийн гишүүд, хайртай хүмүүс нь гээд зочдын хөл тасардаггүй байсан хэмээн түүний асрагч, зээ охин Этэл Харрисон нь дурслаа.
Эх сурвалж: CNN