Их Британийн Бирмингем хотын гол нууцлаг байдлаар улаан өнгөтэй болжээ. Өнгөрсөн лхагва гарагт Хавторн Брук руу аялаж явсан хүмүүс ус улаан өнгөтэй болсныг анзаарсан байна.
Байгаль орчны агентлагийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ ажилтнууд нь тус гол дээр очиж судалгаа хийж байгаа гэв.
Хотын зөвлөл мөн “өнгө өөрчлөгдсөн” талаар мэдэж байгаа бөгөөд байгаль орчны байгууллагуудтай хамтран ажиллаж байна хэмээн мэдэгдлээ.
Хотын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч улаан өнгө алга болох хүртэл жуулчдыг уг голын усанд орохгүй байхыг, мөн хүүхэд, тэжээвэр амьтдаа хол байлгахыг анхааруулав.
Эх сурвалж: BBC