Филиппинд болсон Трами халуун орны шуурганы улмаас их хэмжээний үер, хөрсний гулгалт болсноор амь үрэгдэж, сураггүй алга бологсдын тоо 100 давсан хэмээн тус улсын ерөнхийлөгч бямба гарагт мэдэгдэв.
Мөн бусад тусгаарлагдсан газруудаас хүмүүсийг аврах шаардлагатай байгаа аж.
Өнгөрөгч баасан гарагт Филиппиний баруун хойд хэсгийг дайрсан Трами шуурга нь энэ жилийн хамгийн их эвдрэл сүйрлийг авчирсан шуурга болоод байна. Шуурганы улмаас доод тал нь 81 хүн амиа алдаж, 34 хүн сураггүй алга болоод байна хэмээн засгийн газрын гамшгаас хамгаалах агентлаг мэдэгдэв. Тусгаарлагдсан бүс нутгуудын мэдээлэл ирвэл нас баралтын тоо нэмэгдэх магадлалтай гэлээ.
Сураггүй алга бологсдын эрлийн ажилд гурван экскаватор, үнэрч нохойны тусламжтайгаар олон арван цагдаа, гал сөнөөгчид болон онцгой байдлын ажилтнууд ажиллаж байна.
Номхон далай, Өмнөд Хятадын тэнгисийн хооронд оршдог тус улсыг жил бүр 20 орчим шуурга, хар салхи дайрдаг ажээ.
Эх сурвалж: The Korea Times