Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын алдарт  BTS хамтлагийн гишүүн Тэхёны “Layover” цомог дэлхийн хамгийн том хөгжмийн платформ Spotify дээр хоёр тэрбум гаруй сонсолтоор амжилт үзүүлээд байна.

2023 оны 9-р сарын 8-нд нээлтээ хийсэн уг зургаан дуутай цомог нь Тэхёны өвөрмөц дуу хоолойны хэв маягийг сонгодог нөлөө бүхий орчин үеийн дуугаралттай хослуулсан аж.

Уг цомог нь жазз, ло-фи, R&B жанрын элементүүдийг нэгтгэж, уран бүтээлчийн хувьд олон талт байдлаа онцлон харуулсан бүтээл болсон юм.

Эх сурвалж: allkpop.com

Таны сурталчилгаа