АНУ-ын бизнесмен Элон Маск хүн төрөлхтөн олон гарагийг эзэмшиж эхэлбэл амьд үлдэх магадлал ихэснэ гэв.
“Динозавруудыг устгасан солирын бороо шиг байгалийн гамшиг эсвэл хүний буй болгосон гамшиг сүйрэл гээд энэ дэлхийд юу ч тохиолдож магадгүй. Дэлхийн түүхэнд хүн төрөлхтнийг үй олноор нь хөнөөсөн олон үйл явдал болж байсан. Ирээдүйд ч тийм үйл явдлууд болно” гэж Маск хэллээ.
Тэрээр мөн хэрэв бид нэг гарагт биш, олон гарагт амьдардаг болбол соёл иргэншлийн наслалт хамаагүй уртсах болно гээд “Ангараг гараг бол хүн төрөлхтнийг аврах гарагуудын нэг байх боломжтой” гэж онцлов.
Эх сурвалж: tass.com