Энэ оны аравдугаар сарын 24-нд, жүжигчин Чой Юн Рагийн хуримын талаар албан ёсны мэдэгдлийг түүний агентлаг Fantagio хийлээ.
Тус мэдэгдэлд “Жүжигчин Чой Юн Ра 11-р сарын сүүлээр гэрлэнэ гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна. Сүйт залуу болон хоёр талын гэр бүлийн хүсэлтийг харгалзан хуримын ёслолыг Сөүл хотод олон нийтэд нээлттэй бус байдлаар хийх болно. Жүжигчин Чой Юн Раг халуун сэтгэлээр дэмждэг бүх хүмүүст бид гүн талархлаа илэрхийлж, мөн та бүхний чин сэтгэлийн ерөөлийг хүсэж байна. Цаашид ч түүнийг урамшуулан дэмжээрэй” гэжээ.
Эх сурвалж: soompi.com