Өнгөрөгч бямба гарагт олон мянган хүн Тайваний Тайбэй хотын гудамжинд цугларч, Ази тивд жил бүр зохион байгуулагддаг хамгийн том баяруудын нэг болох Тайванийн бахархлын жагсаалд оролцов.
Оролцогчид олон өнгийн хувцас өмсөж, жендерийн тэгш байдлыг дэмжсэн утга бүхий туг далбаа, лоозонгууд барьсан байв. Тэдний зарим нь Вьетнам, Хонконг, Япон зэрэг бүс нутгийн өнцөг булан бүрээс иржээ.
Тайвань LGBT болон хүйсээ солиулахыг хамгийн ихээр хүлээн зөвшөөрдөг Азийн улсуудын нэг гэдгээрээ алдартай.
2019 онд тус ардчилсан засаглалтай тус улс нь ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагчдын олон жилийн кампанит ажлын үр дүнд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан Ази тив дэх анхны улс болсон юм.
Энэ удаагийн жагсаал нь Halloween-ийн баяртай давхцаж буй тул зарим оролцогчид хоёр арга хэмжээнд зориулан хувцасласан байв.
Эх сурвалж: Associated Press