Цаг үеийн мэдээ

Израилын хууль тогтоогчид Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг НҮБ-ын гол агентлагийг Израилын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон хууль тогтоомжийг өчигдөр баталжээ.    

Уг хууль нь нэн даруй хэрэгжиж эхлэхгүй ч Израил болон НҮБ-ын хооронд удаан хугацааны турш асуудалтай байсан харилцаа улам бүр муудаж байгааг илтгэж байна.

Дайны улмаас энгийн иргэдийн нөхцөл байдал улам бүр дордож байгаа тул уг хуулийн Палестинчуудад үзүүлэх нөлөөллийн талаар Израилын олон улсын холбоотнууд санаа зовниж байна. 

Учир нь уг хуулийн дагуу НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг буюу UNRWA-ыг Израилын нутаг дэвсгэрт "ямар нэгэн үйл ажиллагаа" явуулах болон үйлчилгээ үзүүлэхийг хориглох юм.  

Өнгөрсөн жил Газын зурваст дайн дэгдэхэд хүргэсэн Хамас бүлэглэлийн халдлагад UNRWA-ийн хэдэн мянган ажилтнуудаас оролцсон хэмээн Израил мэдэгдэв. 

Түүнчлэн UNRWA-ийн олон зуун ажилтан тус зэвсэгт бүлэглэлтэй холбоотой бөгөөд тус агентлагийн байгууламжийн ойролцоо Хамас бүлэглэлийн цэргийн эд зүйлсийг олж илрүүлсэн гэв.  

Эх сурвалж: Hindustan Times

Таны сурталчилгаа