Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Исландад Скандинавын удирдагчидтай хийсэн уулзалтынхаа үеэр “Хойд Солонгосын 12,000 цэрэг Оросын нутаг дэвсгэрт удалгүй ирнэ” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Зеленский анхны айлчлалаа Исландад хийж байгаа бөгөөд энэ нь түүний "ялалтын төлөвлөгөө"-нийхөө хүрээнд холбоотнуудаа нэгтгэх дипломат оролдлого гэж үзэж байна. Тэрээр мөн Умард Солонгосын 3,000 орчим цэрэг аль хэдийн Оросын нутаг дэвсгэрт ирсэн байгааг анхааруулав.

Умард Солонгос 10,000 гаруй цэргээ Орост сургах зорилгоор илгээж байгаа нь өмнө нь НАТО-гийн анхааруулж байснаас гурав дахин их байгаа юм. Энэ нь Украины дайныг аюултай байдлаар өргөжүүлж байгааг АНУ мөн даваа гарагийн өглөө мэдэгдсэн.

Эх сурвалж: The Korea Times

Таны сурталчилгаа