БНХАУ улс өнөөдөр “Шэньжөу-19” нисгэгчтэй сансрын хөлгийнхөө хөөрөх цагийг зарлаж, мөн анхны эмэгтэй сансрын нисгэгчээ танилцууллаа.
Тус сансрын хөлгийг энэ долоо хоногийн лхагва гарагийн өглөө хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд өмнө нь 2022 оны нислэгийг ахалж байсан Цай Сюжэ багийг ахлах ажээ.
Түүнтэй хамт явах сансрын нисгэгчид Сон Линдонг болон анхны эмэгтэй сансрын нисгэгч Ван Хаозэ нар сансарт анхны аяллаа хийх гэж байна гэв.
Энэхүү Хятадын сансрын нисгэгчдийн дөрөв дэх хэсэг нь зөвхөн Хятадын сансрын станцын даалгаврыг гүйцэтгээд зогсохгүй, ирээдүйд тус улсын сар руу хийхээр зорьж буй нислэгт бэлтгэх даалгаврыг ч гүйцэтгэх аж.
Тиймээс тэд татах хүчний нөлөөгүй орчинд хэрхэн ажиллаж, амьдрах болон эрүүл мэндээ хамгаалах чухал чадваруудад суралцсан байна.
Эх сурвалж: globaltimes.cn