Удаан хугацаанд үргэлжилж буй иргэний дайны улмаас Судан улсад сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй аймшигт өлсгөлөн тохиолдож магадгүй байгааг тусламжийн байгууллагын ажилчид анхааруулж байна.
Иргэний дайны хөлд нэрвэгдээд буй тус улсад бараг хаа сайгүй өлсгөлөн газар авч байна гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдэв. Тус улсад 750,000 орчим хүн өлсгөлөнгийн нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа аж.
НҮБ-ын тэргүүн хоёр тал дайны үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, өөрсдийн үндсэн үүрэг болох энгийн иргэдийг хамгаалах болон тусламж хэрэгтэй олон мянган хүнд хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж олгохыг уриаллаа.
Эх сурвалж: BBC