Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны ёс зүйн зөвлөл, Үндэсний дээд лигийн ажлын хэсэг, Мэргэжлийн зөвлөл хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. "Сэлэнгэ бодонс" багийн тамирчид спортын ноцтой зөрчил гаргасан тул "Сэлэнгэ бодонс" багт 6 сая төгрөгийн торгууль ногдуулж, тус багийн тоглогч А.Базаргүр, Б.Мөнхбилэг нарыг зургаан тоглолт өнжүүлэх, тоглогч тус бүрийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.