Цаг үеийн мэдээ

Орос улс дайсны болзошгүй дайралтад яаралтай цөмийн зэвсгээр хариу барихад  бэлэн байхын тулд өчигдөр хэдэн мянган милийн зайд пуужин харваж туршсан байна.

Ерөнхийлөгч Владимир Путин уг туршилтын талаар “Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, гаднаас ирэх шинэ аюул занал, эрсдэлээс сэргийлэхийн тулд орчин үеийн, хэрэглэхэд бэлэн стратегийн хүчин чадалтай байх нь чухал” гэжээ.

“Хэрвээ Киев холын зайны тусгалтай пуужингаа Оросын газар нутгийн гүн рүү харвасан тохиолдолд Москва хариу арга хэмжээ авах болно” гэж Орос улс АНУ болон түүний холбоотнуудад сүүлийн хэдэн долоо хоногийн турш анхааруулсан билээ.

Мягмар гарагийн сургуулилтад Оросын газар, далай болон агаараас харвах цөмийн пуужингийн "гурвал" бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.

Эх сурвалж: reuters.com

Таны сурталчилгаа