Мексикийн археологичид Кампечегийн өмнөд ширэнгэн ойн гүнд нууцлагдсан байсан эртний Маяачуудын Валериана хэмээн нэрлэсэн асар том алдагдсан хотыг олж илрүүлжээ.
Уг нээлтээс харахад тэд хөл хөдөлгөөнтэй том суурин соёл иргэншилтэй байсан нь харагдаж байгаа бөгөөд энэ нь эртний Маяачуудын суурьшлын тархалт, нягтралын талаарх одоо бидэнд байгаа мэдлэгээс нэлээд зөрүүтэй байна.
Лидар технологиор олж илрүүлсэн уг хот нь архитектурын гайхамшиг болон хөдөө аж ахуйн дэд бүтцээр дүүрэн өргөн уудам хот суурин байгаа юм. Тус археологийн дурсгалт газарт хийсэн шинжилгээгээр 1 хавтгай дөрвөлжин км-т 55.3 барилга байгууламжийн суурьшлын нягтрал гарсан байна. Судлаачид нийтдээ 6764 барилга байгууламжийг илрүүлсэн нь уг эртний хот хүн ам ихтэй байсныг илтгэж байна.
Сонгодог эрин үеийн Маяагийн соёл иргэншил нь МЭ 250-900 оны хооронд үүссэн гэж үздэг бөгөөд одоогийн Мексикийн өмнөд хэсэг болон Белиз, Эль Сальвадор, Гватемал, Гондурасын нутаг дэвсгэр хүртэл ноёрхлоо өргөжүүлсэн байсан.
Эх сурвалж: reuters.com