Өнгөрөгч мягмар гарагт Испанийн өмнөд болон зүүн хэсгийн нутгаар хэдхэн цагийн дотор 30 см хүртэл ширүүн бороо орж үерт автаад байна.
Ерөнхий сайд Педро Санчес үерийн улмаас сураггүй алга болсон хүний тоог нарийн тогтоогоогүй байгааг мэдэгдээд, иргэдэд маш болгоомжтой байхыг, шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийхийг анхааруулав.
Испанийн цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр Валенсиа орчмын зарим бүс нутагт 12 цагаас бага хугацаанд 20 см бороо орсон байна.
Уг аадар борооны аюул долоо хоногийн эцэс хүртэл тус улсын баруун өмнөд хэсгийн бүс нутагт үргэлжлэх болно гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: reuters.com