Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтэд улам бүр түгээмэл болж буй TikTok-ын толгой компани болох ByteDance-ийг үүсгэн байгуулагчдын нэг Хятадын хамгийн баян хүнээр тодорсон байна.

Хурун Судалгааны Хүрээлэнгийн гаргасан судалгаанаас харахад Жан Имин одоо 49.3 тэрбум долларын хөрөнгөтэй байгаа нь түүний хөрөнгө 2023 оныхоос 43%-иар өссөнийг харуулж байна.

41 настай уг бизнесмен 2021 онд компанийн удирдлагаас буусан ч хувьцааны хорь орчим хувийг эзэмшдэг ажээ.

TikTok-ыг Хятадын засгийн газартай холбоотой хэмээн зарим улс орнууд болгоомжилдог ч, одоогоор  дэлхийн хамгийн алдартай сошиал медиа аппликейшнуудын нэг болоод байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа