Дэлхийн хамгийн тарган муур болох Крамбс 17 кг жинтэй байсан бөгөөд тэжээвэр амьтдын жин хасах кемпэд очсоноосоо хойш долоо хоногийн дараа харамсалтайгаар үхсэн хэмээн мэдээлэв.
Түүнийг анх Орос улсад эмнэлгийн подвалоос олж аварч байжээ. Үүний дараа тураах хоолны дэглэмд орсон орос муурын түүх олон нийтийн сүлжээгээр нэлээд тараад байсан билээ.
Крамбс муур дэглэм барьснаасаа хойш долоон килограмм турж томоохон ахиц дэвшил гаргаад байсан ч эрүүл мэндийн хувьд гэнэтийн асуудал үүссэнээр өнгөрсөн бямба гарагт үхсэн байна.
Малын эмч нарын мэдэгдсэнээр тус муурын дотор эрхтнүүдэд хорт хавдар үүссэн байсан нь маш их өөхөн давхаргаас болоод илрээгүй байсан гэв. Крамбс муур маш хүнд биетэй байсан тул алхаж чаддаггүй байжээ.
Эх сурвалж: Hindustan Times