Цаг үеийн мэдээ

Азийн хөл бөмбөгийн холбооны оны шилдэг тоглогчийн шагналыг Катарын Акрам Афиф, Японы Кико Сейке хүртлээ.

Ийнхүү Катарын тоглогч Акрам Афиф хоёр дахь удаагаа Азийн хөл бөмбөгийн холбооны оны шилдэг тоглогчоор шалгарч байгаа юм. Харин Ази тивийн эмэгтэйчүүдийн оны шилдэг тоглогчоор Японы хөл бөмбөгчин Кико Сейке тодров.

Өмнө нь 2019 онд шагнал хүртэж байсан Афиф энэ оны эхээр Катарт Азийн аваргын амжилтаа дахин баталсан тоглолтынхоо дараа оны шилдэг тоглогчийн цомоо гардан авсан байна.

Эх сурвалж: aljazeera.com

Таны сурталчилгаа