Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 

11-р сарын 6-7-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2024 оны 11-р сарын 05-ны 20 цагаас 11-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -19…-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4...-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0...-5 градус хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

2024 оны 11-р сарын 07-ноос 2024 оны 11-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн баруун хагаст, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -7...-12 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. 

Таны сурталчилгаа