УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 11 дүгээр сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллалаа. Батлан хамгаалахын сайдыг Сонгино цэргийн хүрээний хүндэт харуул угтан авч, үргэлжлүүлэн тус ангийн захирагч хурандаа Ү.Уянгасайхан байгууллагынхаа танилцуулга, мэдээллийг хүргэж, цэргийн байр, барилга байгууламж, үйл ажиллагаандаа ашиглаж буй зэвсэглэл техникээ дэлгэн толилуулсан юм.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт энэ үеэр цэргийн сургалт бэлтгэл чанартай сайн явагдахад орчин нөхцөл, зэвсэглэл техник хамгийн чухал, үүний тулд бүх талаас анхаарч ажиллана гэдгээ онцлоод 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн шинэ дайчдын санал сэтгэгдлийг сонсож, тэдний цэргийн байр, ар тал хангалттай танилцсан юм.
Мөн энэ өдөр тус ангид БХЯ-ны хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад ороход бэлэн болсон хоёр давхар цэргийн гал тогоо, соёл хүмүүжлийн танхимтай танилцсан ба тус барилгын ажлыг гүйцэтгэгч Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч хурандаа Б.Дорждэрэм илтгэлдээ “Барилгыг өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн гүйцэтгэж, бэлэн болгоод байна. Одоо зөвхөн улсын комисс хүлээж л авах дутуу. Стандарт шаардлагыг бүрэн хангасан. Цэргийн гал тогоонд 150 хүн хооллох боломжтой, хурлын танхим мөн 200 хүртэлх хүний багтаамжтай, соёл хүмүүжлийн өрөө, танхимыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн дуу тусгаарлагчтай гүйцэтгэлээ” хэмээн дурдсан юм.
Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр нарын албаныхан ажиллалаа.
2024-11-05
ажиллаах хүчин шиг биш цэргийн хүмүүс гэдгээр нь сургах шаардлагатай байна даа