Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс “Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн-2024” үйл ажиллагааг 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, олон улсын хамтарсан кино бүтээх боломж, Монголын кино үйлдвэрлэл ба кино уран бүтээлчдийн статус судалгаа, түүний үр дүн сэдвүүдээр хэлэлцүүлгийг өрнүүлж, Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр төлөвлөгөөнд кино урлагийн чиглэлээр тусгасан зорилт, арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний бодлого төлөвлөлт болон Кино урлагийн зөвлөлийн 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ын хэтийн төлөв, бодлого, үйл ажиллагаа, Кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандарт, норм норматив сэдвүүдээр илтгэл танилцуулагдаж, санал асуулга явагдлаа.
Зөвлөгөөний үйл ажиллагаанд кино урлагийн салбарын нэрт зүтгэлтэн, ахмадууд болон залуу уран бүтээлчид нийт 200 гаруй төлөөлөгчид хамрагдлаа.