УИХ-ын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Л.Соронзонболдыг Улсын Их Хурлын Инновац, Цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж,
УИХ-ын гишүүн С.Замираг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын гишүүнээр тус тус баталсан Улсын Их хурлын тогтоолын төсөл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувиар батлагдлаа.