2024 оны 12 сарын 01-ний өдөр, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр.
Дэлхийн улс орнууд 1988 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Энэ өдрийн үндсэн бэлэгдэл болох улаан тууз нь ХДХВ/ДОХ-ын улмаас нас барсан олон сая хүмүүсийн дурсгал, ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчлэх эм, түүнээс урьдчилан сэргийлэх вакцин удахгүй гараасай гэсэн итгэл найдвар, ХДХВ/ДОХ-той хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандлагыг эсэргүүцэж буйн илэрхийлэл, ХДХВ/ДОХ-той хүн бүр, тэдний төрөл садан, найз нөхөд, ойр дотны хайртай хүмүүсийн эв нэгдлийн хүчтэй бэлгэ тэмдэг болсоор байна.
Энэ жил манай улс ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “Улаан туузын дор нэгдэе “ уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.