Цаг үеийн мэдээ

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хоёр дахь удаагаа боловсруулан, Улсын Их хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хоёр дахь удаагаа хэлэлцэн баталлаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус гуравдугаар хуралдаанаар Өмнөговь аймгийн 2025 оны төсвийг 2.3 их наяд төгрөгөөр баталлаа. 

Үүнээс Засаг даргын үйл ажиллагааны “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэхэд 134.7 тэрбум төгрөгөөр урсгал үйл ажиллагаагаа санхүүжүүлж, 

Орон нутагтаа 443.1 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд зарцуулан, Улсдаа 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээлээ.

Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн төрийн байгууллагуудын урсгал зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд ажиллах чиглэлийг төсвийн бүх шатны захирагч нарт өглөө.

Таны сурталчилгаа