Өнөө өглөө 181 зорчигч бүхий Өмнөд Солонгосын зорчигч тээврийн нисэх онгоц тус улсын баруун өмнөд нутаг дахь нисэх онгоцны буудалд осолдож, олон хүн гэмтэж бэртсэн тухай солонгосын цагдаагийн газар, гал сөнөөх албанаас мэдээлсэн.
Сөүлээс баруун өмнө зүгт 288 км зайд орших Муан хотын “Musan” олон улсын нисэх буудалд “Jeju Air” компанийн онгоц өнөө өглөөний 09:07 цагийн орчимд газардах үедээ хөөрөх, буух зурвасаас гарч, хашлага мөргөсний улмаас осол гарсан байна.
Ослын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж 62 болоод байна.
Бангкокоос буцаж явсан онгоцонд хөлгийн багийн зургаан гишүүнийг оролцуулаад нийт 181 хүн сууж явсан байна. Зорчигчдын ихэнх нь Өмнөд Солонгосын иргэд байснаас гадна Тайландын хоёр иргэн зорчиж явжээ.
Гал сөнөөгчид галыг унтраасан бөгөөд ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Хууль сахиулагчид ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.