Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Удирдлагаас авсан үүргээ цаг хугацаанд нь сайн биелүүлэхийг хичээ. Өөртөө илүү итгэ. Дотнын хүмүүс сайн найзуудтайгаа ч болгоомжтой харьц. Чухал бичиг баримт бэлтгэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө барь. Бусдын ятгалгаар, азтай байдлаар хөрөнгө мөнгө олно гэж хууртах хэрэггүй. Аливаа зүйлийг олон талаас нь бодож тунгаан шийдвэрээ гаргаарай.

Үхэр: Энэ өдөр сэтгэл санаа баяр баяслаар дүүрэн байх тул та олны дунд гоо үзэсгэлэнтэй гялалзах болно. Энэ үед бусдыг өөртөө татаж байр сууриа бэхжүүлнэ. Гэр бүлийн харьцаанд зохицуулах асуудал гарсан ч ойрын хугацаанд том бэрхшээл үүсэхгүй бололтой. Танд амжилт олох тодорхой зам харагдаж байна.

Ихэр: Хувийнхаа харилцаагаа улам төгөлдөржүүлэх болон хамтын үйл ажиллагаанд өөрийгөө илэрхийлэх боломж олгосон үйл явдал болно. Саад бэрхшээлийг ч боломж болгон хувирга. Сарын эхээр олон хүнд бүтээлч төлөвлөгөө дүүрэн байх нь од эрхсийн нөлөө шинэ зүйлд суралцахад саад болно. Тэвчээртэй бөгөөд мэдрэмжтэй хандлага чухал гэдгийг санаарай.

Мэлхий: Гэнэтийн үйл ажиллагаанд тохиромжгүй өдөр. Өрсөлдөгч нар танд мууг хүсэж байна. Тэдний юу хийхийг та урьдчилан төсөөлж чадна. Олны хөл үймээнээс холхон байгаарай. Айж самгардалгүй, тайван бай. Ажил хэргийн асуудлаа шийдсэнээр нэмэлт орлогын эх үүсвэр олно. Эрүүл мэндээ анхаар. Өвдсөн хүмүүс өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй.

Арслан: Найз нөхдийн харилцаа үнэнч байх хэдий ч зарим зүйл дээр санал зөрөлдөнө. Зарим харилцааг хянах шаардлага гарна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт, худалдаа арилжаа хийх хэрэггүй. Боломжоо алдвал мөнгөгүй болж мэднэ. Амьдралын баяр баясгаланг нэмэх азтай үйл явдал болж, таны итгэлийг нэмнэ.

Охин: Цалингаа хангалттай нэмүүлэх зорилго биелэх тул санхүүгийн байдал тогтвортой болно. Санхүүгийн тайлан гаргах, бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай үе. Төлөвлөгөө, үйл ажиллагаагаа зөв чиглэлд нь оруулж засах хэрэгтэй. Уужуу тайван, хэт идэвх гаргалгүй ажилла.

Жинлүүр: Хэрвээ та биеэ барьж, амьдралын хэмнэлээ ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Ойрд уулзаагүй найзууд уулзана. Хайр сэтгэлийн харилцаанд таагүй. Та гэр бүлдээ анхаарал тавих цаг иржээ. Тийм ч үнэтэй бус бөгөөд хэрэгцээтэй зүйлийг худалдан авах шаардлага нэмэгдэнэ. Санхүүгийн боломжоо сайн тооцоол.

Хилэнц: Эрүүл мэндэд асуудал тулгарч мэднэ. Хадгалах хугацаа тодорхойгүй хоол хүнс бүү хэрэглэ. Мөн сайн мэдэхгүй эмчилгээ хийлгэхээс зайлсхий. Өнөөдөр ямар нэг урилга ирэхийг үгүйсгэхгүй. Санхүүгийн асуудлаа шийдсэн бол өрөнд орно гэж түгших хэрэггүй болно. Сонирхолтой уулзалтаас болж сэтгэл хөдлөлд автана. Хэн нэгэн амжилтаас тань булаацалдан, багагүй төвөг чирэгдэл болно.

Нум: Муу мэдээ сонссоноос болж сэтгэл санаагаар унана. Сэрэмжтэй байж, зусарч бялдууч хүмүүсээс хол байх хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал тогтвортой байвал өөртөө итгэлтэй өөдрөг байна. Хэт баригдмал амьдралаас татгалзаж, аливаа олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох үе. Зоригтой хүсэл нь онцгой шаргуу байдлыг үүсгэнэ.

Матар: Сэтгэл хөдлөлөөр эргэн тойрны хүмүүсийг шүүмжилж болохгүй. Гэр орон, үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбоотой үл ойлголцол үүснэ. Өөрт байгаа зүйлээ чамлах хэрэггүй. Өнөөдрийн байгаа бүхний төлөө бурханд талархаж, хувь заяандаа баярлах хэрэгтэй. Олон хүн амьдрах орчноо өөрчлөх сонирхолтой байна.

Хумх: Хамтрагч нар харилцан ойлголцолд хүрнэ. Дотнын хүмүүстэйгээ ч харилцаагаа бэхжүүлэх цаг үе. Найзуудтайгаа уулзах цаг гарга. Олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Настай хүмүүстэй харьцахдаа таатай мэдрэмж төрүүлэхийг хичээ. Хайртай хосууд бүрэн ойлголцоно.

Загас: Санхүүгийн асуудал дээр анхаарч ажилла. Өнгөрсөн хугацааны санхүүгийн тайлангаа дахин дахин нягталж шалга. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол хэрэгтэй харилцаа тогтоож чадна. Нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөө ажил амьдралын аль алинд сайнаар тусална. Ялангуяа том зорилготой байгаа залуу хүмүүс бусдаас бага гэлтгүй сайн зүйлийг суралцах ёстой гэдгийг байнга санаарай.

Таны сурталчилгаа