Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2024.12.31/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт Амгалан амаржих газарт ажиллах үеэрээ дараах мэдээллийг өглөө. Үүнд:

Төрөхөөр ирсэн ээжүүд памперс, ариун цэврийн хэрэглэл гэх мэт хэрэгслүүдийг гаднаас бэлтгэж ирдгийг тухайн төрөх эмнэлгээс олгодог болно. Ингэснээр Эх нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлэх юм.

Төрөхийн санхүүжилтийн өртгийг 70-80 хувь нэмэгдүүлж байна. Мөн Амгалан амаржих газарт шинээр нэвтрүүлсэн тархи хөргөх аппаратад А заалттай 3 нярай оржээ.

Таны сурталчилгаа