Цаг үеийн мэдээ

Драмын театрын жүжигчид шинэ жилээ тэмдэглэх үеэр биенээ хутгалсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Одоогоор албан ёсны дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй” гэв. Энэ талаар УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга Б.Шинэбаяраас тодруулахад “Надад тийм мэдээлэл огт алга” гэлээ. Тухайн хэрэгт нэр нь дурдагдсан жүжигчин Р-аас энэ талаар тодруулахад “Би зүв зүгээр ажлаа хийгээд явж байна” гэсэн хариултыг өглөө. 

Таны сурталчилгаа