Хөвсгөл аймгийн Ханх сумын Эрэн хайх, аврах бүлгийн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч С.Сүлд-Эрдэнээр ахлуулсан алба хаагчид Ханх сумын төв болон Хирвэсийн үзүүр, 13 овоо гэсэн газруудад орохыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Ард иргэдийн ахнааралд: Хирвэсийн үзүүр болон 13 овооны ойролцоо газруудад хил гарсан боловч энэ жил өмнөх жилүүдээс мөсний зузаан нимгэн байгаа тул далай дээгүүр зорчихгүй байхыг "Онцгой байдлын газар"-аас анхааруулж байна.