Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох сайд нар Туулын хурдны замын трассын гүүрэн туннел огтлолцох цэгт ажиллалаа. 

2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулсан. Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Туулын хурдны замын ажлыг эрчимжүүлэхээр болов. Энэ сард тендер зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрнээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. 

Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна. Азийн авто сүлжээний хөгжлийг дэмжих юм.

Таны сурталчилгаа