Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулав.
Тус байгууллагын мэдээгээр 2024 нүүрсний экспортын орлого 8.6 тэрбум ам.доллар болсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт юм.
Гол нэрийн зургаан эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт дүн 13.2 тэрбум ам.долларт хүрчээ.