2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байх орон сууцанд гал гарч, бага насны хүүхэд угаартаж нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалт явуулахад урьдчилсан байдлаар орон сууцны гал тогоонд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд угаартаж нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартсан харамсалтай нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.