Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Туршлага хуримтлуулах боломж гарна. Шинэ харилцаагаа ил тод болгох хүсэлтэй байна. Одоогийн байр сууриа нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр хадгалах болон ахиулах зорилготой байгаа бол танилын хүрээгээ тэлэх нь чухал байна. Аялал болон адал явдалд татагдах магадлалтай. Харин хайр дурлалын ээдрээтэй харилцаанд орооцолдохоос зайлсхий.         

Үхэр: Сонирхолтой санаа, ирээдүйтэй төслүүдээ хэрэгжүүлэхээсээ өмнө шалгаж үзэх нь тохиромжтой үе. Эрч хүч бага зэрэг буурах ба тав тухтай байдалд сэтгэл татагдана. Өдөр тутмын асуудлуудаа нарийн судалж шинжлэхэд тохиромжтой. Шинэ сэргэг үйл ажиллагаа санхүүгийн амжилтад хүргэнэ.     

Хамтатгах: Амжилт олж, санхүүгээ дээшлүүлэх боломжтой болно. Тооцоо сайтай шийдвэр гарга. Хамтрагч түнштэй хийх гэрээ хэлэлцээрийн заалтуудыг сайн тооцоол. Хайхрамжгүй байдал, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх гэснээс та алдаж магадгүй. Төвөгтэй ажилд их хүч цаг зарцуулна. Бүү бухимд. Амьдралыг аль болох гэгээлэг талаас нь хар.

Мэлхий: Харилцаанд эвлэрэл ойлголцол давамгайлна. Энэ үеийг ашиглах юм бол таны аж байдалд сайнаар нөлөөлж магадгүй. Мөрөөдөл хий хоосон замхрах магадлалтай тул өөрийгөө дайчил. Өнөөдөр санаж зорьсон ажил бодит амьдралд хэрэгжихгүй байх магадлалтай. Иймд гэнэтийн нөхцөл байдал, муу мэдээнд сэтгэл зүйгээ бэлд.

Арслан: Зарим харилцаа таагүй байна. Гэр бүлийн асуудлаа илэн далангүй ярилцаж байж шийдээрэй. Хэлэхийг хүссэн ч өөртөө хадгалж байсан үгээ үлдээлгүй задалж, сэтгэлээ уудал. Сэтгэл санаа тань хэрэгтэй өөрчлөлтөөр зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэл бий болгохоор байна.     

Охин: Сарын эхээр өмнө хийсэн ажлынхаа үр дүнг тооцоол. Шинэ зорилгоо тодорхойл. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Үзэл бодлоо хамгаалах шаардлага үүснэ. Ажлаа дэс дараалалтай гүйцэтгэхгүй бол зарим төлөвлөгөө тань нурж болзошгүй. Гэнэтийн зочин ирэх бололтой.     

Жинлүүр: Нөхцөл байдал урьдчилан таамаглахын аргагүй байна. Гэхдээ ажлаа зөнд нь орхихгүй байхыг хичээ. Уран бүтээлч хүмүүст таатай нөхцөл тохионо. Өмнөх туршлагаас сургамж сайн авч, муу зуршлаа хэтрүүлэхээс зайлсхий. Өнөөдөр эрүүл ухаанаар шийдвэрийг түргэн гаргаж чадна.

Хилэнц: Таны өгөөмөр зан байдал гол зорилгоо гүйцэлдүүлэх түлхүүр болох цаг үе. Хувийн ололт амжилтаас илүү бусад хүмүүст ч боломж олгохоор ажлаа зохион байгуулах юм бол та зорилгоо биелүүлж чадна. Гэр бүлийнтэй холбоотой асуудал бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Хэрэв танд ямар нэгэн чухал зорилго байгаа бол гараа хумхин зүгээр бүү суу.

Нум: Албан татвар болон бусад хуулийн хяналтаас зугтааж чадахгүй. Мөнгөө хамаагүй үрж болохгүй. Санхүүгийн уналтад орж мэднэ. Энэ өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд хэсэн зуур нарийн чимхлүүр ажлаасаа хөндийрч, амар. Албан хэргээр зөрчил маргаан үүсгэхэд таарамжгүй байна.

Матар: Ойр дотнынхоо хүмүүсийн туслалцааг ав. Мөн дотнын найз нөхдөдөө илүү анхаарал тавих үе. Бусдын анхаарал татсан хүнтэй өөрийгөө ойртуулах нь эрсдэлтэй. Нэр хүндэд тань аюул нүүрлэж байна. Гэхдээ хар амиа бодох нь зохисгүй. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг үгийг баримталж ажилла.         

Хумх: Ажил хэргийн харилцаа тогтоохдоо өөрийн төрөлх авьяасаа ашигла. Богино хугацаанд их ажил амжуулах хэрэгтэй болно. Бизнес эрхлэгч хумхууд энэ сард санхүүгийн байр сууриа бэхжүүлэх боломжтой болно. Мөн зээл болон ивээн тэтгэгчийн дэмжлэг авч болзошгүй. Хэнд, юунд итгэхээ зөв сонго. Буруу сонголтоос болоод алдаж болно.

Загас: Танил болон ажил хэргийн түншүүд өнөөдөр бүхий л талаар туслах болно. Эрч хүч өндөр байх үеийг ашиглан гол ажлаа нугал. Гэр бүл дотнын хүмүүстэйгээ дотоод сэтгэлээ хуваалц. Хүүхэд тань анхаарал халамж, дэмжлэг тусламж шаардана. Харилцан ойлголцлоос хайр энэрэл ундран гарна. 

Таны сурталчилгаа