12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/01/06 - 2025/01/12).
Хонь: Долоо хоногийн эхээр туршлага хуримтлуулах боломж гарна. Аялал болон адал явдалд татагдах магадлалтай. Харин хайр дурлалын ээдрээтэй харилцаанд орооцолдохоос зайлсхий. Мөн алс хол явах бол туйлын болгоомжтой бай. Мөн аз сорьсон худалдаа наймааг түр хойшлуул. Хайртай хүмүүс тань халамж дэмжлэг хүлээж байна. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилго тавь. Хамтрагч нартайгаа нягт нямбай бөгөөд шаардлагатай үед үзэл бодлоо шийдвэртэй хамгаалж харьцах хэрэгтэй болно. Долоо хоногийн дундуур албан тушаал дэвших магадлалтай. Хүнд хэцүү ажлуудыг чанартай боловч түргэн гүйцэтгэх чадвар таны нэр хүндийг өсгөх болно. Хүн бүхэн өөрийн үзэл бодол, нийгэм дэх байр суурийнхаа төлөө тэмцэх хэрэгтэй болно. Харин долоо хоногийн сүүлээр бусдын хэл амны бай болохгүйн тулд өөрийн санаа бодлоо өөртөө байлга. Бүгдийг судалж сайн бодох хэрэгтэй. Амралтын өдрүүдээр сайтар амарч авахгүй бол ирэх долоо хоногт ажилд дарагдана. Өөрийн гадаад байдал, гоо үзэмжээ анхаарч ганц бие хүмүүс гадаад үзэмждээ өндөр ач холбогдол өгч, гоо сайханд их цагийг зарцуул. Хайр дурлал та бүхнийг зам дээр тань тосно. Хайр заримдаа сохор байж мэдэх тул удирдлагаа алдаж болохгүй.
Үхэр: Эрч хүч бага зэрэг буурах ба тав тухтай байдалд сэтгэл татагдана. Шинэ сэргэг үйл ажиллагаа санхүүгийн амжилтад хүргэнэ. Хамгийн гол нь мөнгө олж болох ч зөв зарцуулдаг байх ёстойг анхаар. Хайр дурлалын асуудалд та мэдрэмжтэй байна. Гэхдээ хэт өөрийнхөөрөө байх нь дотно харилцааг хөндий болгож магадгүй. Бусдын санаа бодлыг сайн сонсоорой. Бүх боломжоо мэргэжлийн ажилдаа ашиглахыг хичээ. Таны өмнө шинэ боломж нээгдэж байна. Ажил хэрэгч хүмүүст таатай нөлөө ирнэ. Түншүүдийн хөрөнгө оруулах гэрээ хэлэлцээрүүд бүтэмжтэй болно. Төсөл хэрэгжүүлэх болон шинэ үйл ажиллагаа эхлэхийн өмнө тодорхой үүрэг даалгавруудыг гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөж байсан зүйлдээ бодож байснаас ч илүү хүчин чармайлт, цаг заваа зориулах бололтой. Долоо хоногийн сүүл рүү шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Таагүй санаа бодлоос өөрийгөө цэвэрлэх үе. Эрүүл мэнддээ анхаарсан үйл ажиллагаа явуулахад сайн. Хэл аманд өртөж магадгүй. Дуусаагүй ажилдаа нямбай ханд. Бүх зүйл таны гарт байгаа гэдийг сана. Бусдын буруу хандлагыг бүү дуурай. Айлчлал хийх эсвэл зочид хүлээн авахад таатай. Та өөртөө итгэлтэй байх бололтой. Спортоор хичээллэх эсвэл биеийн хүчний ажил хийх хүсэлтэй байна. Эд хөрөнгөө өсгөх магадлал өндөр байна. Хайр сэтгэлийн харилцаа ч сайхан байна. Эмэгтэй үхрийнхэн илүү мэдрэмжтэй байх бололтой.
Ихэр: Долоо хоногийн эхээр амжилт олж, санхүүгээ дээшлүүлэх боломжтой болно. Тооцоо сайтай шийдвэр гарга. Хамтрагч түнштэй хийх гэрээ хэлэлцээрийн заалтуудыг сайн тооцоол. Хайхрамжгүй байдал, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх гэснээс та алдаж магадгүй. Амьдралыг аль болох гэгээлэг талаас нь хар. Од эрхсийн нөлөөгөөр хайр дурлалыг та мөрөөдөн, нууцхан болзоо хүснэ. Дотоод нууцлаг ертөнц болон сэтгэлээ нээхэд таатай байна. Долоо хоногийн дундуур дотно хүмүүс тусалж дэмжин, амьдралын баяр баясгаланг өгснөөр таны амьдралын эрч хүч өсөх хэдий ч сэтгэл дотор байгаа зөрчил тань аргаа барсан байдалд хүргэж, гутралд орж болзошгүй. Нөхцөл байдалд зөв үнэлгээ өгснөөр амжилтаа буцаан авч ирнэ. Харин долоо хоногийн сүүлээр удахгүй ирэх сорилтод сэтгэл санаагаа бэлд. Танаас тэвчээр, буулт хийх чадвар шаардагдана. Шударгаар хичээж ажиллавал амжилт таныг хүлээж байна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа муутгахгүйн тулд зохих анхаарлыг тавь. Од эрхсийн эерэг нөлөөгөөр таны харилцаа бүтэмжтэй байна. Найз нөхөд чинь ажлыг тань дэмжих болно.
Мэлхий: Харилцаанд эвлэрэл ойлголцол давамгайлна. Энэ үеийг ашиглах юм бол таны аж байдалд сайнаар нөлөөлж магадгүй. Урт хугацааны төслөө хэрэгжүүлэхэд санаа нийлдэг найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Бусдыг удирдан нэгтгэхийн тул зохион байгуулах авьяасаа гаргах хэрэгтэй болно. Од эрхсийн хандлага хайрын харилцаанд төвөг удах ч энэ нь түр зуурынх байна. Өөрийн мэдрэмжээ сонсож, амьдралаа өөрийн гараар бүтээх нь чухал юм. Шинэ ажил барьж авахдаа олон зүйл рүү анхаарлаа сарниулалгүй, учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ. Шинийг эрэлхийлэгч, эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүст таатай. Үгээ бодож хэлээгүйгээс болж хувийн харилцаандаа ан цав суулгахгүйн тулд ухаалаг бөгөөд мэдрэмжтэй байх үе. Долоо хоногийн сүүл рүү буруу зуршлаас болж эрүүл мэнд, эд хөрөнгөө бүү золиосол. Эрчимтэй үйл ажиллагаагаа багасгаж, залхуурах нь эхэлсэн ажлаа дуусгахад саад болно. Эрч хүч буурч, дархлааны систем суларч магадгүй. Халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Гэхдээ хэрвээ үйл явдлыг хурдасгах гэж оролдвол олон зүйлээ алдах болно гэдгийг анхаар. Таны гэр бүлдээ тавих анхаарал халамж сул байгаа бол хувийн асуудлаа хойш тавилгүй идэвх чармайлт гарган шийдэх хэрэгтэй. Саад бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн бай. Хүлээсэн хариуцлагаа сайн биелүүл.
Арслан: Энэ долоо хоногийн эхээр зарим харилцаа таагүй байна. Хэлэхийг хүссэн үгээ өөртөө хадгалж үлдээлгүй сэтгэлээ уудлан гэр бүлийн асуудлаа илэн далангүй ярилцаж байж шийдээрэй. Ажил хэргийн өөрчлөлт хийх талаар бодож байгаа бол шаардлагатай зүйлсийг өөр өнцгөөс хар. Хэчнээн хэцүү байсан ч бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд. Сэтгэл хөдлөл их байх тул шинэ өөрчлөлт гарахыг хүлээнэ. Долоо хоногийн дундуур аз туршсан зүйлд бүү найд. Та өөрийнхөө аз жаргалыг өөрийн гараар бий болгоорой. Ямар ч хүнд хэцүүг өөдрөг үзлийн хүчээр даван туулж чадна. Хүлээсэн үүргээ биелүүлэхэд бүх хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй. Эрч хүч, тэсвэр тэвчээрээр амжилт гаргана. Таны ур чадварыг урамшуулах болно. Өнөөдрийн зөв үйлдэл ирэх оны амжилтыг дуудах магадлалтай. Харин долоо хоногийн сүүлээр таныг бус өөрийн эрх ашгийг харж байгаа хүмүүсээс зайгаа барь. Хамгийн гол нь бусдад худлаа амлаж болохгүй. Од эрхсийн нөлөөнд хэт автаж болохгүй. Чухал асуудал шийдвэрлэхээ хойш нь тавьж өөртөө амралт олго. Ихэнх хүмүүс гэр орноо тохижуулахыг хүснэ.
Охин: Долоо хоногийн эхээр өмнө хийсэн ажлынхаа үр дүнг тооцоол. Шинэ зорилгоо тодорхойл. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Үзэл бодлоо хамгаалах шаардлага үүснэ. Ажлаа дэс дараалалтай гүйцэтгэхгүй бол зарим төлөвлөгөө тань нурж болзошгүй. Шахуу хуваариас болж ажлаа хугацаанд нь амжуулж байгаагүйдээ та харамсана. Мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжил. Урьд тань овоорсон их ажлыг дарахын тулд аль болох хурцадмал байдал гаргахгүй тайван ажиллах хэрэгтэй байна. Ажлын зөв арга барил болон бусдыг уучилж чаддаг зан чанараараа бусдыг бахархуулах болно. Ойлгомжгүй асуудлуудад анхаарал болгоомжтой хандаж байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрэггүй хэл аманд бүү хутгалд. Аар саар зүйл худалдан авалгүй, мөнгөө зарцуулах өөр чухал зүйл байгааг сана. Долоо хоногийн дунд үеэс хойш хэт хөнгөн хийсвэр харьцаанаас болгоомжил. Аахар шаахар зүйлд хайр дурлал, уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Ажлын амжилтаар магтаал сонсоно. Мөн аар саар шүүмжлэл ч хүлээнэ. Шинэ ирсэн мэдээллээс болж ажил дээрх нөхцөл байдал хурцадна. Харин хамт ажиллагсадтайгаа байдлыг дэвэргэлгүй, илэн далангүй яриа өрнүүлж, үзэл бодлоо итгүүлж чадвал нөхцөл байдал тогтвортой болно. Таны идэвх зүтгэл, ажил хэрэгч байдал тань дарга удирдлага болон бизнесийн түншүүдээс өндөр үнэлгээ авна. Эрч хүчээ чухал зүйлдээ зарцуул. Эхэлсэн ажлаа цэгцлэх, тайлан гаргах, шинэ мэдээнд дүн шинжилгээ хийх зэрэг нь үр дүнтэй байна. Гэхдээ олон ажилд самгардах хэрэггүй. Таны хайртай хүн сэтгэл хөдлөл ихтэй байна. Хувийн амьдралаа анхаар. Уран бүтээлийн болон шинэлэг үйл ажиллагаанаас мөнгө орж ирнэ. Өөрийн үзэл санааг ил тод илэрхийл.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр нөхцөл байдал урьдчилан таамаглахын аргагүй байна. Уран бүтээлч хүмүүст таатай нөхцөл тохионо. Таны амьдралын хэмнэлийг нэлээд хурдасгах үйл явдал болно. Хэрвээ та амласандаа хүрч, гэрээний үүргээ биелүүлбэл өрсөлдөгч нараа хүртэл өөртөө татаж чадна. Сайн орлоготой байхын тулд ажлаа зөв хуваарил. Цагийг дэмий өнгөрөөж болохгүй. Өөр зүйлд анхаараад дутуу орхисон ажлаа дуусгахгүй бол удахгүй танд төвөг удна. Та бүхэнд эмх цэгц зайлшгүй хэрэгтэй байна гэсэн үг. Долоо хоногийн дундуур сэтгэл хөдлөл дарамт стрессээс аль болох хол байхыг хичээ. Хоол хүнснийхээ чанарт анхаарахгүй бол хоол боловсруулах эрхтэн өвчилж болзошгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлээр ажил хэрэг тань олны анхаарал татаж болзошгүй. Хий хоосон хов живд тэгтэл ач холбогдол өгөөд хэрэггүй. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод таатай бус мэдээ ирнэ. Хуучны таагүй дурсамжаасаа салж чадахгүй бол одоогийн ажил төрөл чинь амжилттай байж чадахгүй. Ажил хэрэгч бай. Мөнгө хөрөнгөний дарамтаас гарахад туслах хүнтэй уулзана. Хосуудын харьцаа тогтвортой тайван хэвээрээ үргэлжилнэ.
Хилэнц: Долоо хоногийн эхээр хувийн ололт амжилтаас илүү бусад хүмүүст ч боломж олгохоор ажлаа зохион байгуулах юм бол та зорилгоо биелүүлж чадна. Гэр бүлийнтэй холбоотой асуудал бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Материаллаг байдлаа өөрчилж, сайжруулах алхам хийх хэрэгтэй. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаанаас болгоомжил. Харин долоо хоногийн дундуур цаг агаар муудах, сэтгэлээр унах зэрэг нь архаг өвчнийг сэдрээнэ. Бүх зүйлийг аль болох сайхнаар төсөөл. Өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл таныг эзэмдэн авах ч энэ үед та өмнөхөөс илүү үр дүн олохгүй зүйлд цаг заваа үрж мэднэ шүү. Хэт их ачаалалтай ажиллах нь эрүүл мэндэд аюултай байна. Та ажлын төлөвлөгөө, санхүүгийн төсвөө зохицуулж чадахгүй байснаар байвал өрөнд орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр хайрын харьцаанд тохиромжтой үе ирж байна. Ганц бие хүмүүс романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Хосууд хайртай хүнээ сэтгэл татах урмын үгээр тэтгэж, амьдралаа баяр хөөртэй болго. Од эрхэс урьдын адил таны хувийн амьдралыг ивээж байгаа гэдэгт итгээрэй.
Нум: Мөнгөө хамаагүй үрж болохгүй. Санхүүгийн уналтад орж мэднэ. Албан хэргээр зөрчил маргаан үүсгэхэд таарамжгүй байна. Харин удирдлага эсвэл ажилтнуудтайгаа хэл амаа ололцоход таатай байна. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэх үе. Таны зөн билэг, урьдчилан харах чадвар өндөр байна. Цагийг нь олж уучлал гуйж, өөрийн алдаагаа хүлээн зөвшөөр. Урьдын гомдол, өс хонзонгоо таягдан хая. Өөрөөс чинь болж таагүй зүйлсийн үндэс тавигдана. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч үнэнтэй эвлэр. Долоо хоногийн дунд үеэс хойш ажил хэрэгч хүн бүрийг од эрхэс ивээлдээ авна. Нэр хүндтэй болж, хийсэн гавьяагаа үнэлүүлнэ. Төрөлх авьяасаа ил гаргаж бусдад өөрийгөө нээн харуулах цаг нь болсон байна. Мэдээлэл харилцааны салбарт бодлоготой ханд. Зарим өөрчлөлтөөс болж албан түншүүд, найз нөхөдтэйгөө сөргөлдөж магадгүй. Ирээдүйгээ тодорхойлох шийдвэртэй алхам хий. Ажил хэрэгтээ тус болох чухал уулзалт товловол хэрэгтэй хүмүүсээ олно. Санхүүгээ сайн хяна. Нөхцөл байдал муудаж, ашиггүй зүйлд мөнгөө зарах эрсдэлтэй. Эрүүл мэндэд асуудал учирч болзошгүй. Ажил төрөл болон ар гэрийн асуудлаас болж зарим хүмүүстэй санал зөрөх бололтой. Сэтгэлд сэв суусан үг сонсож болзошгүй. Хувийн ашиг сонирхлоо хоёрдугаарт тавь. Хэн хэн нь буулт хийхгүй гэсэн нөхцөл байдал үүснэ. Сэтгэл хөдлөлөө дарж, бүх зүйлийг хэвийн горимд нь байлгахыг хичээ.
Матар: Нэр хүндэд тань аюул нүүрлэж байна. Гэхдээ хар амиа бодох нь зохисгүй. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг үгийг баримталж ажилла. Ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаан дэгдэж магадгүй. Аливаа үйл явдалд тохирох хариу барих боломжгүй байгаа нь эвгүй байдалд оруулж мэднэ. Зарим хүмүүсийн хандлага таны гайхширлыг төрүүлнэ. Бусдад хэт итгэх хэрэггүй. Одоогийн нөхцөл байдлыг байгаагаас нь хэт сайхан болгох гэсний хэрэггүй. Өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй. Хянамгай байж, эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий. Ямар нэгэн таагүй байдал үүсвэл гэр бүлд тогтворгүй хандлага гарч мэднэ. Хайртай хосууд тухайн уян хатан байж, бие биедээ уучлал үзүүл. Хэрэгцээтэй зүйлээ авснаар хосуудын харьцаа сайжирна. Гэр бүлдээ ихээхэн хүч чадал, цаг зав зарцуулах шаардлага гарна. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна. Долоо хоногийн сүүл рүү ажлаа хэвийн явуулах гэж бодлогогүй алхам хийх магадлалтай. Ямар ч нөхцөл байдалд өөрийн ур чадвар, танил талаа ашиглан асуудлыг шийдвэрлэж чадна. Ихээхэн сэтгэл зүйн дарамтыг даван туулахад бэлэн бай. Зарим хүмүүстэй харьцаагаа түр таслах магадлалтай. Ихэнх хүмүүс нэгэн зэрэг хэд хэдэн ажил амжуулах шаардлага гарна. Урьдчилан төлөвлөөгүй ажил ар араасаа гарч ирж магадгүй.
Хумх: Долоо хоногийн эхээр хэнд, юунд итгэхээ зөв сонго. Буруу сонголтоос болоод алдаж болно. Бизнес эрхлэгч хумхууд энэ сард санхүүгийн байр сууриа бэхжүүлэх боломжтой болно. Ажил хэргийн чухал яриа хэлэлцээрийг хойшлуулахад тохиромжтой. Гэнэтийн асуудалд аль болох хүлээцтэй бай. Магадгүй таны хийхээр төлөвлөсөн ажлууд саадтай тулгарна. Өөрчлөлтөд дургүй хүмүүс бусдын турхиралтад өртөнө. Гэхдээ та хүнд нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Долоо хоногийн дундуур таны төлөвлөгөө шинэ санаагаар дүүрэн байгаа ч тэвчээр хамгийн чухал үе. Яаруу сандруу байх юм бол их эрч хүчээ алдаж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр өөрийгөө хэт зовоолгүй, зохих ёсоор нь үнэл. Ингэж чадвал та байр сууриа нэмэгдүүлэх, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээх, харилцан ойлголцол бий болгох зэрэг олон ашигтай талыг олж авч чадна. Санхүү мөнгөний асуудалд ч ээлтэй байна. Санасан үр дүндээ хүрэхгүй тул хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хойш нь тавь. Хашир ухаалаг байвал ашиг олох боломжтой.
Загас: Долоо хоногийн эхээр од эрхэс шинэ өөрчлөлт болохыг зааж байна. Танил болон ажил хэргийн түншүүд бүхий л талаар туслах болно. Зөвхөн мөнгө, эрх мэдэл хөөсөн хүмүүсийн арга зальд автахаас сэргийл. Элдэв дарамт заналхийлэл ирэх боловч бүү бууж өг. Гэр бүл дотнын хүмүүстэйгээ дотоод сэтгэлээ хуваалц. Хүүхэд тань анхаарал халамж, дэмжлэг тусламж шаардана. Долоо хоногийн дунд үеэс хөрөнгө оруулалт хийх хүмүүс сэтгэл хөдлөлдөө авталгүй төсөв зардлаа хяна. Гадаад хүчин зүйл, улс төрийн нөлөөг урьдчилан таамаглахыг хичээ. Шинэ өөрчлөлт хийхэд таатай байна. Ямар ч өөрчлөлт эхлээд хэцүү байсан ч дараа нь гарах үр дүн таныг баярлуулах болно. Үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай. Элдэв хүмүүстэй танилцах эсвэл уулзах хэрэг гарна. Уулзаж байгаа хүнээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Та эргэн тойрныхондоо таатай сэтгэгдэл төрүүлнэ. Танаас сайхан энерги цацрах болно. Өндөр хүчин чармайлтаар мэргэжлийн хувьд шинэ түвшинд гарах боломж олно. Алба болон хувийн ажлаа хослуулах чадвар өндөр байна. Таны амьдралын идэвхтэй байр суурь эргэн тойрныхонд тань сайнаар нөлөөлнө. Шинэ санаа болон зөв ёс суртахууны хүчээр таны уран бүтээлч чадвар ихэснэ.