Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэв. 

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Энхтайван: Томуу, томуу төст өвчний хүндрэлийн талаар өөрийн мэргэжлийн зүгээс тайлбар мэдээллийг хүргэе. Томуугийн А хүрээний H1N1 хэв шинж давамгайлж байна. Энэ хэлбэр нь уушгийг маш хүчтэй, цочмог гэмтээдэг. Бусад эрхтэнд үсэрхийлдэг. Үүнээс болж хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Уруул ам нь хөхөрнө, амьсгаадна. Цээж нь хонхолзоно. Бага насны хүүхдүүд маш хэцүү байдалд ордог. Үүнийг амьсгалын дутагдал гэж нэрлээд байгаа. Ийм байдалд орсон хүүхдүүд хатгаа нь хүнд биш байсан ч ухаан алдана, татна, гэдийнэ. Хүүхэд тайван биш болно. Унтаж чадахгүй гэх мэтээр тархины хэв шинжүүдийг өгдөг. Уг хүүхэд маань тархинд нь цус харваагүй, менингкоккит болоогүй, янз бүрийн зүйл болоогүй. Гэтэл яагаад ийм болов. Ханиад, томуу. С2 ихэслээ. Хүчилтөрөгч дутсан учраас тэр нь биед хуримтлагдаад цуснаас гарч чадахгүй байдал үүсэж байгаа. С2 ихсэхээр тархины судсыг тэлдэг. Бид шаар үлээхээр хана нь нимгэрдэг. Яг түүнтэй адилхан тэлсэн судасны хана нэвчимхий болно. Нэвчимхий болохоор түүгээр шүүрэлт явагдана. Шүүрэхээр тархины эд рүүгээ л шүүрнэ. Тархины эд рүү шүүрэхээр тархи хавагнана. Хүүхэд гэхээр 1 нас хүртэлх гэж ойлгоно. Тэгэхээр хүүхэд тархи нь хавагнаад, гавлын даралт ихэсхээр эмнэлзүйдээ таталт өгнө. Ухаан санаа сарнихаас эхлээд ухаангүй болно. Тэгэхээр хатгаатай хүүхэд тархины дутагдлаар нэмж хүндэрч байгаа. Тэгэхээр үүнд эрчимт эмчилгээний сэхээ амьдруулах үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болно. Үүнд бага насны хүүхэд, сульдаатай, хэт тарган, зүрхний гажигтай, тархины саажилттай, дархлаа султай ерөнхийдөө архаг хууч өвчтэй ядруу хүүхдүүд хамгийн түрүүнд өртөнө. Энэ үед сэхээний тасагт үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа эрхтнийг орлуулна. Аппаратад оруулна. Хүчилтөрөгчийг хүчтэй өгнө. Хүчтэй өгснөөр биед орсон нүүрсхүчлийн хийг л гаргана гэсэн үг. Ер нь ханиад томууг олон эрхтний дутагдлаар илэрхийлдэг юм байна. Том хүмүүс тухай тухайн эрхтнийхээ хүндэрлээр эмчилгээгээ хийлгээд, асуудлаа шийдээд явчихна. Гэтэл 0-5 хүртэлх бага насны хүүхдүүд эрхтний дутагдлаар хүнд өвчнийг давж чадахгүй. Яагаад гэхээр бага насны хүүхдийн эрхтнүүд дутуу хөгжилтэй. Ялгарамж муутай. Түүнийгээ дагаад чадавх муутай. Тэгэхээр бусад эрхтнүүдээ дуудаж, элбэж хамжиж амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Тэгэхээр 6 хүртэлх насны хүүхдийн эрхтнүүд хямарна. Хүүхдийн хувь онцлгоос хамаараад энэ бол зүй тогтол юм байна. Та бидний хүүхдүүд ханиад томуу хүрэх юм бол олон эрхтний дутагдалд орно гэж ойлгож байх хэрэгтэй. Иймэрхүү олон эрхтний дутагдал байдаг учраас Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг үеийн үед ачаалалтай байсаар ирсэн. 

Таны сурталчилгаа