2025 онд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, борлуулалтыг дэмжих зорилготой дотоод, гадаадын үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалтын форум, арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үзэсгэлэн худалдаа, арга хэмжээ хамтарч зохион байгуулах туршлагатай, тухайн улс орнуудад үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах чадвартай, оролцогчдын виз, нислэг болон ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэх чадамжтай, тухайн улсад төлөөлөлтэй, зар сурталчилгаа, мэдээ мэдээлэл түгээх боломжтой дотоод, гадаадын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
Үзэсгэлэн, арга хэмжээг хамтран зохион байгуулах хувийн хэвшил, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд [email protected] цахим шуудан болон 7748-5555 утсаар холбогдоно уу.
ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ДООРХ https://forms.gle/h9ehfxFYBd9UBSgq6 бүртгэлийн линкээр орж бүртгүүлнэ үү.
Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гаргахад хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй хувийн хэвшил, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.
Лавлах утас: 77485555-3, 51-263237