Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.30-2025.01.05/  нийслэлийн зургаан дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 72 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 61 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Таны сурталчилгаа