Цаг үеийн мэдээ

Элчин төлөөлөгчийн алба экс гишүүдийн бурамшуулал, унасан улс төрчдийн урамшуулал болсоор байна. Өгзөг базаад Өмнөд Солонгосын шүүхээс 7 сая воноор торгуулж, Үндсэн хуулийн цэцийн даргаас огцорсон Э.Одбаяр Хонконгод суухаар хонгоо бэлдэж байна. Өгзөг Э.Одбаярт сайжруулсан нэртэй муужруулсан түлшний барьцалдуулагч 55 тэрбумаар зарсан, “Гарааны Баргилтех” компанийн өмчлөгч, Байгаль орчны экс сайд Д.Оюунхоролын нөхөр Д.Жаргалсайхан халаагаа өгнө.    

Экс гишүүдийн цалинг татвар төлөгчдөөр бүтэн даалгах хууль санаачлагч экс гишүүн Нямаагийн Энхболд Бээжинд тэтгэвэртээ гарсан бол ядуу иргэдээ улны гэж хэлсэн хатан эрдэнэ Д.Сарангэрэл улаа гялалзуулаад Туркэд томилогдож магадгүй байна. Харин эксийн экс  гишүүн Ц.Оюундарь хувийн “Цог” дээд сургуулийн дипломтойгоо хувьсгалт цог залийг бадруулан, Польшид элчингээр явна. МАН-ын засгийн газарт АН шургасны буяныг эдлэн, Их засаг их сургуулийг төгсөгч Ц.Жадамба Бусанд шигдэнэ. Жаран тэрбумын Ц.Сандуй Улаанбаатар хотын төлөөлөгчөөр сарын 19 сая төгрөгийн цалинтай, Токиод амьдарч, Хоум плаза орчмын түгжрэлийг гүүгл мапаар харна.

Таны сурталчилгаа