76-гаас 126 болж, тоо толгой нь 50-иар өссөн УИХ нэгээр хорогдоно. Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү бөгөөд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2024 оны 12-р сарын 16-ны Улсын дээд шүүхийн шийдвэрээр дархан эрхээ хураалгаж, дан дээлээ тайлахаар болоод байна. Шүүх Д.Мөнх-Эрдэнийн дүү өнөө хэний нийтийн алба хаших эрхийг 2 жилээр хассан. Д.Цогтбаатар тангараг өргөснөөсөө хойш гэмт хэрэг хийж, хууль зөрчөөгүй тухайгаа тун чиг нухацтай ярьсан хэдий ч, гялс манас гишүүн болж амжсан байлаа ч гэм зэм, гэсгээл шийтгэл нь алга болохгүй юм байна. УИХ шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж хэлэлцэхгүй, сарын дотор хүлээн авч биелүүлэх үүрэгтэй. Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн дарга байхдаа захирал нь зээлийн мөнгөөр мөрийтэй хөзөр тоглосон, “Бэрэн” зэрэг компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан юм.