Гаалийн байгууллагын автоматжуулсан CAIS системд ТИР-ын гаалийн урьдчилсан цахим мэдүүлгийн систем (TIR-EPD)-ийг холбож, нэвтрүүлснээр ТИР конвенцын хүрээнд тээвэрлэгдэж буй бараа, тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулж, мэдээллийг цахимаар солилцох боломж бүрдсэн.
Мөн Хятад улстай хиллэдэг анхдагч боомт болох Замын-Үүдээс эхлээд TIR-EPD ногоон замуудыг эхлүүллээ.