Цаг үеийн мэдээ

Хоёрдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Эргэлзээ төрөх өдөр. Гэвч энэ нь сэтгэл нийлсэн хүмүүстэй харьцахад саад болохгүй. Уурлаж бухимдахаас зайлсхий. Санаа нийлсэн хүмүүстэй харьцахдаа өөрийн соргог ухаанаа харуул. Ажил хэрэг болон гэр бүлийн асуудлаа аль алийг нь орхигдуулахгүй зохистой харьцааг барьж сур. Өөрийгөө зөв илэрхийлээгүйгээс болсон зөрчлийн учрыг санаачилга гарган яаралтай ол.       

Үхэр: Гэр бүлээ сэтгэл хангалуун байлгах зүйл сэд. Бусдыг баярлуулж чадвал ертөнц дээрх бүхий л зүйлс таны сайн сайханд зориулагдсан мэт сэтгэгдэл төрнө. Сэтгэлийн их эрч хүчээр мөрөөдөхөөс ч эмээж байсан зүйлээ та бүтээж чадна. Холоос ирэх мэдээ таныг ихээхэн баярлуулна.         

Хамтатгах: Амгалан тайван байдлаар өмнөө тулгарсан зөрчлийг даван гарч чадна. Өнөөдөр шүүмжлэлийг эсэргүүцэх хэрэггүй. Бусдын сэтгэл зүрхийг ойлгохыг хичээ. Хойш нь тавьсан асуудлаа шийдэх шаардлага гарч магадгүй. Түгшүүр төрсөн мэдрэмжийг авна. Хайртай хүнээсээ таагүй мэдрэмж авна. Од эрхсийн тохиолоор энэ бүхнийг даван гарах ур ухаан танд бий болно.     

Мэлхий: Танд итгэлцэл, ойлголцол хамгаас чухал өдөр тул тулгамдсан асуудлаа дотнын хүмүүстэйгээ хэлэлцэж, дотоод сэтгэгдлээ хуваалцахыг хичээ. Гэр бүлийн харилцаанд хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал гарна. Сурлагатай холбоотой бүхий л арга хэмжээнд нь сайн анхаар. Залуу хүмүүс шинэ мэдлэг, нээлт ололт хийх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байна.     

Арслан: Хөрөнгө орлого нэмэгдэж, ажил төрөл амжилттай байсан ч асуудал бэрхшээлээс зугтах хэрэггүй. Өөрийн дотоод итгэл үнэмшлээ чиг шугам болго. Шинэ өөрчлөлт хийхэд тохиромжтой өдөр. Аливаа хуучин ажилтай холбоотой асуудлуудаа дуусга.         

Охин: Хүн бүрд туслах гэдэг сайхан сэтгэл танд байна. Сүм хийдэд очиж, мөргөл үйлд. Амралтын өдрийг тав тухтай өнгөрөө. Гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж ажлын алжаалаа тайл. Гэр бүлдээ анхаарал тавих нь таатай байна. Зарим үед урьдын таагүй хандлага үргэлжилнэ. Гэхдээ сэтгэл зүрхээ дүүрэн баяртай болгох үйл явдал бас тохионо. Оройг хайртай хүнтэйгээ зугаа цэнгэлтэй өнгөрүүл. Хайртыгаа баярлуулж, гайхшируулах зүйл сэтгэ.           

Жинлүүр: Олон чиглэлд хүч тарамдахгүй байхаар ажлаа төлөвлөх өдөр. Од эрхсийн тодорхойгүй нөлөө таны зүг мэдээллийн олон янзын урсгалыг чиглүүлнэ. Хувийн амьдралдаа зохион байгуулалттай ханд. Ажлын алжаалаа сайн тайлж чадаагүйгээс ядарч, архаг өвчнүүд сэдэрч мэднэ. Өнөөдөр амьдралаа хэвийн байлгах боломж гаргах өмч хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэнэ. 

Хилэнц: Уйтгарлаж суух бол өнөөдрийн хувьд танд зориулсан үйлдэл биш. Энэ өдөр та шинэ содон зүйлээр өөрийгөө урамшуул. Өмнөх амжилтдаа тайвшралгүй урагш тэмүүл. Өнөөдөр ойлголцохгүй байгаа хүмүүстэйгээ сайн ярилц. Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Буруу зуршлаа хаях төлөвлөгөөг бодит амьдрал дээр хэрэгжүүл.           

Нум: Хайртай хосуудад сайхан сэтгэгдэл төрүүлэх үйл явдал тохионо. Та зөвхөн өөрийгөө хайрлуулах биш эхлээд хүнийг чин сэтгэлээсээ хайрлах халамжлах ёстой. Өнөөдөр өөрийгөө илэрхийлэхдээ бага зэргийн түгшүүртэй байх болно.  Гэхдээ та ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг чадвараа ашигла. Ажил хэрэгт нууцлаг зүйл бий болно. Тааламжтай бус өөрчлөлт ч гарч магадгүй.         

Матар: Өнөөдөр та барьж авч завдахгүй байсан хувийн ажлаа хийх хэрэгтэй болно. Романтик сонирхол тод илэрнэ. Түр зуурын харилцаа таны амьдралд тод мөргүй байх ба түүнд зориулах цаг хугацаа, эрч хүч хайран байх болов уу. Зугаа цэнгэл хөөцөлдөх гэж мөрөөдөх ч хэрэггүй. Учир нь та ажилдаа төвлөрч чадвал шинэ өвөрмөц санаа гаргах чадвартай байна.

Хумх: Олон нийтийн ажилд оролцож эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх боломжтой. Таатай арга хэмжээ танд эерэг энерги бэлэглэнэ. Эрхэлдэг ажил төрлөөрөө хүмүүстэй харилцан санал солилцож, шинэ харилцаа холбоо тогтоохыг чармайж ажиллавал үр дүн гарна. Хувийн амьдралд ахиц гарна. Ганц бие хүмүүс мэдрэмжтэй зан чанарынхаа ачаар хайр дурлалын хувьд амжилт олж чадна.                 

Загас: Бүх зүйл аяндаа эерэг тийш эргэнэ. Өөртөө итгэлтэй байвал хувийн амьдралд ашиг тустай. Хайр дурлалаа илэрхийлэх, гэр бүл болох шийдвэр гаргах зэрэгт тохиромжтой цаг үе. Гэр бүлийн зөрчил хэрүүл маргаанаас холуур байхыг хичээ. Уран бүтээлч хүмүүс амжилттай байна. Таны бүтээл олны анхааралд хүрэх болно. Дотроо бодсон уран бүтээлийн санаагаа бодит болгож эхэлнэ.

Таны сурталчилгаа