Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлттэй тэмцэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн “Д” нь гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай бүлэглэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг орон нутгаас хот хоорондын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу хүргэж, зарж борлуулахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тус гэмт хэрэгт 22-27 насны 8 иргэнийг холбогдуулан шалгаж нийт 980 ширхэг өвчин намдаах үйлчилгээтэй эмийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Сүүлийн 5 жилийн хугацаанд хүн амын эмчилгээнд хэрэглэдэг эмийг зориулалтын бусаар ашигласны улмаас 14 иргэн амь насаа алдаж, 45 орчим хүүхэд мөчдийн эрхтнээ тайруулсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь Улаанбаатар хотод 2017 онд бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 21 аймгийн 11 аймагт бүртгэгдэж улам бүр хүрээгээ тэлж байна. Тухайн эм нь олдоц ихтэй, эрүүл мэндийн байгууллагын хяналт сул, иргэд олж авахад хялбар байдгаас үүдэж энэ төрлийн эмийг урвуулан ашиглаж мансуурах тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Иймд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналттай сайжруулж, биеийн аль нэг хэсэгт зүү тариурын ором мөр байгаа эсэхийг шалгаж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн наркологийн тасаг, Хар тамхитай тэмцэх газарт хандахыг зөвлөж байна.
Zogii
2025-02-20
Mok, komiks bhad araich ingedeggvi bsansan
Zogii
2025-02-21
Tiin te
Zogii
2025-02-20
Sry komix
Zogii
2025-02-21
Tiin te