Цаг үеийн мэдээ

Энэ сарын 22-ноос 27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.

Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан: 

Хоёрдугаар сарын 11-нээс 17-ны хооронд Ulaanbaatar.mn болон 10 сайтаар судалгааг явуулсан. Нийслэлийн өгсөн саналын 78 хувь нь тэгш сондгойгоор зорчихыг дэмжиж байна гэсэн саналыг өгсөн байна. 24 хувь нь энэ саналыг дэмжихгүй гэсэн. Ийн 22-27-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийг гаргалаа гэв. 

Цагийн хязгаарлалт: 08:00-20:00

Бүсчлэл: 5 шарын уулзвар, Чулуун овооны уулзвар, 32-ын уулзвар, 120 мянгатын уулзвар, Махатма Гандингийн гудамж, И-Мартын уулзвар нэмэгдсэн

22-ны өдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Ийн сөөлжлөн хязгаарлалт явагдана. 

Таны сурталчилгаа