Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн гзрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон юм. Тэрээр н БЭТ болсноор стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудыг хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт Эдийн Засаг, Хөгжлийн Яамыг төлөөлөн оролцох үүрэгтэй ажиллах юм. 

Үүний дагуу тэрээр Стратегийн орд газруудын эзэмшлийн талаар хэвлэлд хандан мэдээлэл өглөө.

Ингэхдээ Эрдэнэтийн овоолго дээр үүссэн гурван орд газрын талаар дурдсан. Ингэхдээ "Зэс эрдэнэийн хувь" ХХК-ийн ард хоёр УИХ-ын гишүүн бий. Нэг нь дүүгээ захирлаар томилчихсон.  Тэр хоёр гишүүнтэй яриад байх юм байхгүй. Стратегийн орд газрыг эзэмшиж байгаа бол хурдан хэлэлцээр хий гэж дүүдээ хэлээрэй гэсэн юм. 

Тэгвэл "Зэс эрдэнэийн хувь" ХХК-ийн ард бий гэх хоёр УИХ-ын гишүүн хэн бэ? 

Эрдэнэтийн гурван овоолго дээр гурван үйлдвэр боссоны нэг нь МАН-аас Баянзүрх дүүрэгт сонгогдсон Э.Бат-Амгалангийн шууд холбоо хамааралд байдаг.

Тодруулж хэлбэл, “Зэс эрдэнийн хувь” компанийн 70 хувь “Бльюмон металс” компанийн гарт байна. “Бльюмон металс”-ын захирал нь Баянзүрх дүүргээс сонгогдсон, УИХ-ын гишүүн, МАН-ын Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр. “Бльюмон металс”-ын 4 хувьцаа эзэмшигчийн хоёр нь “Би Эй Ти девелопмент партнерс”, “Квантум электрик монголиа”  компаниуд. Хоёулаа Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр, бэр Э.Энхмаа нарынх. Бүртгүүлснээсээ хойш жилийн дотор “Зэс эрдэнийн хувь”-ийн 70 хувийг өмчилдөг “Бльюмонметаллс”-ын хоёр хувьцаа эзэмшигч болсон байна. 

Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаяр 2021 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н Хөрөнгийн зах зээлийн газрын захирал, Америк дахь ЭСЯ-нд консул, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байгаад эхнэрийнхээ хамт шууд 2022 онд Эрдэнэтийн овоолго дээр зэсийн үйлдвэртэй болж орхижээ. 

Харин нөгөөх нь УИХ-ын гишүүн Д.Батлут аж. Д.Батлут нь 2015 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйлдвэр байгуулах захирамжийг гаргаж байсан юм. 

Таны сурталчилгаа