Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 19-нйи өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт "Хүүхэд мориноос унаж нас барсан байдалтай ирлээ" гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад амь хохирогч нь 12 настай эрэгтэй С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.