Хамас бүлэглэл болон Израилын талууд гал зогсоох гэрээ байгуулан Газын зурваст 15 сар үргэлжилсэн дайн энэ оны нэгдүгээр сарын 19-нд зогссон. Гал зогсоох гэрээний дагуу барьцааны хүмүүсийг суллаж Израилын талд шилжүүлнэ гэдгээ Хамас бүлэглэлийн зүгээс мэдэгдэн. Уг гэрээний дагуу эхний удаад 33 хүнийг суллаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Хамас олзонд байсан дөрвөн Израил иргэний цогцсыг шилжүүлэн өгөхөөр болжээ.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA