Улсын хэмжээнд 2025 он гарсаар /02.18-ны өдрийн байдлаар/ ахуйн гал түймрийн 490 тохиолдол бүртгэгджээ. Дээрх гал түймэрт төв орон нутгийн Гал түймэр унтраах аврах ангийн 2931 алба хаагч, 719 ширхэг тусгай зориулалтын автомашинтай нийт 201 цаг 05 минут ажиллаж 4 иргэний /том хүн 2, хүүхэд 2/ амь насыг аварч, утаажилтын бүсээс 601 /том хүн 433, хүүхэд 131/ иргэнийг гаргаж унтраах ажиллагааг зохион байгуулсан.
Гал түймрийн тоог 2024 оны нэгдүгээр сартай харьцуулахад 32 дуудлагаар буюу 6,5 хувиар өссөн байна.
Гал түймрийн нийт дуудлагыг нутаг дэвсгэрээр нь ангилж үзвэл орон нутагт 207 удаа буюу 42,2 хувь, Улаанбаатар хотод 283 удаа буюу 57,8 хувь нь гарчээ.
Тодруулбал 21 аймгийн 75 суманд 178 удаагийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Сэлэнгэ 21, Төв 19 удаа, Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий аймгуудад 10-14 удаа гал түймэр гарсан байна.
Улаанбаатар хотын хувьд нийт дуудлагын 50 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гарсан байна.