"Хөхөө Намжил" Монгол ардын үлгэрээс сэдэвлэн "Морин хуур" хүүхэлдэйн драмын жүжгийг энэ амралтын өдрөөр буюу хоёрдугаар сарын 22, 23-нд тоглоно.
“Истоки-2024” олон улсын хүүхэлдэйчдийн фестиваль нь ОХУ-ын Москва хотын Образцовын нэрэмжит хүүхэлдэйн театрт 2024 оны есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.
Энэхүү фестиваль нь 2 дахь удаагаа Образцовын нэрэмжит хүүхэлдэйн театрт зохион байгуулагдаж, 5 улс (Орос, Беларус, Мексик, Монгол, Узбекистан), 10 театрын уран бүтээлчид оролцсон. Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Морин хуур” жүжгээр Оросын Холбооны Улсын Образцовагийн нэрэмжит Улсын Эрдмийн Хүүхэлдэйн төв театрын 2 дахь удаагаа зохион байгуулж буй хүүхэлдэйн олон улсын “Истоки” фестивальд 2024 оны есдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд оролцсон билээ.