Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж нийслэлийн тэмцээнд оролцох шилдгүүдээ шалгарууллаа.
Мөсөн шагайн харваа нь хүнийг өлчиржүүлэх, цэвэр агаараар амьсгалуулах, харааг сайжруулах, биеийг цэгцтэй болгох зэрэг олон талын ач холбогдолтой билээ.